Холбоос
Шалгах хэрэгсэл
Үнэ, сүлжээн дэх гүйлгээ, гэрээний хаягийг өөрөө шалгаж болох нээлттэй хэрэгслүүд.

Revoke.cash: хэтэвчнийхээ зөвшөөрлийг шалгах
Хаягаа оруулахад л хэтэвчнээс өгсөн бүх зөвшөөрөл жагсаана — хэтэвч холбох шаардлагагүй. «Unlimited» гэсэн дүнтэй мөрүүдийг хамгийн түрүүнд цуцлах нь зүйтэй.

DefiLlama: DeFi протоколуудын түгжигдсэн хөрөнгийн хэмжээ
Аль протоколд хэдий хэмжээний хөрөнгө түгжигдсэн (TVL), хэр удаан ажилласан, сүүлд юу өөрчлөгдсөнийг харна. Хөрвөх чадварын санд орохын өмнө шалгах эхний газар.

Айдас ба шунлын индекс: зах зээлийн сэтгэл хөдлөлийн хэмжүүр
Зах зээл яг одоо айж байна уу, шуналтай байна уу гэдгийг 0–100 оноогоор харуулна. FOMO-г таних хамгийн энгийн гадаад лавлагаа — таамаглах хэрэгсэл биш, өөрийгөө шалгах толь.

mempool.space: Bitcoin сүлжээний блок хөтөч
Bitcoin шилжүүлэг хэдэн баталгаа авсныг, сүлжээний дараалал хэр ачаалалтай байгааг, одоо ямар шимтгэл санал болговол блокт багтахыг харуулна.

Etherscan: Ethereum сүлжээний блок хөтөч
Гүйлгээний дугаараа наагаад шилжүүлэг хаана явж байгааг харна. Токены гэрээний хаяг, эзэмшигчдийн тархалт, Gas-ийн одоогийн үнийг мөн эндээс шалгана.

CoinGecko: үнэ, зах зээлийн үнэлгээ, эргэлтэд байгаа нийлүүлэлт
Аль ч койны үнэ, зах зээлийн үнэлгээ, эргэлтэд байгаа ба нийт нийлүүлэлт, гэрээний хаягийг шалгах газар. «Койныг нэгж үнээр биш зах зээлийн үнэлгээгээр харьцуул» гэсэн зарчмын тоонууд энд байна.